Enkhbat - Tsetsgechinii khuslen.mp3 шууд татах, болохгүй бол 4shared
Сонсох

Алтан нарны цацраг атган
Ариун хөрсөнд соёолон найгасан
Амьдрал жаргалын гэгээн билгэдэл
Алаг цэцэг мөнх дэлгэрэг

Хаврын үдэш залуус учрахдаа
Хайрын болзоонд чамайг өргөнхөн
Сайхан үнэрт чинь сэтгэл баясан
Саруул орчлонд жаргаж яваг аа

Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм

Энхийн төлөө цэцгээ барин
Эвийн дэлхийн хүмүүс нэгдэж
Миний цэцгийн ариун дэлбээнд
Дайны тоос бүү унаг аа

Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм

Шинэ Followers

Followers